Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -7 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 318 дахь өдөр бөгөөд он дуусахад 47 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 17, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2706.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 386.20, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. OFF REC сэтгүүлчдийн чөлөөт уулзалт 18.30 цагаас Бизнес тауэрийн 21 давхарт болно.
  2. Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Шангри ла төвийн Ballroom-д 09.00 цагт зохион байгуулагдана.
  3. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна.
  4. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  5. МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хамтарсан магистрын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 11.30 цагт МУИС I байрны 320 тоотод болно.
  6. Татварын журмуудад санал авах хэлэлцүүлэг ТЕГ-ын 8 давхарт өдөр бүрийн 10.00 цагт явагдаж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа юм байна.
  2. Мөн ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР тохиож байна.
  3. 1989 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн алдарт тамирчин T. Y. Hilton мэндэлжээ.
  4. 1971 онд НАСА-гийн сансрын хөлөг "Mariner 9" Марс гаригийн орбитод нэвтэрч оржээ.
  5. 2008 онд Вашингтонд G20 буюу Их 20-ийн уулзалт эхэлж байжээ.
  6. 1978 оны энэ өдөр Францын алдарт жүжигчин Delphine Chanéac мэндэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)