Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -8 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

11 дүгээр сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 325 дахь өдөр бөгөөд он дуусахад 40 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 13, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2585.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 372.50, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Драгон, Мишээл, 6 буудал, Дүнжингарав төвүүдэд 09.00-16.00 цагийн хооронд болно.
  2. 11.00 цагаас МN мэдээллийн төвд Хөдөлмөрийн Үндэсний Намаас хэвлэлийн бага хурал зарлаж байгаа бөгөөд Засгийн Газрыг Огцруулах Тухай Асуудал дээр намын байр сууриа илэрхийлэх болно.
  3. Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх зорилго бүхий "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн 09.00 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд болно.
  4. Органик хүнс, хөдөө аж ахуй үндэсний III чуулганыг угтсан “Органик бордоо” сэдэвт сургалт 09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно.
  5. 09.00 цагт “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт Урлах эрдмийн дээд сургууль дээр болно. 
  6. Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас Шатахууны үнийн өсөлттэй холбоотой нийтийн тээврийн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар нийтийн тээврийн 17 компани хамтарч мэдээлэл хийнэ.
  7. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Ахмад шүүгчид уг асуудлаар байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх аж.
  8. MN-мэдээллийн төвд 12.00 цагаас “Шударга иргэдийн фронт”, Үндэсний ХАС хөдөлгөөн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Дэлхийн зурагтын өдөр тохиож байна.
  2. Дэлхийн телевизийн анхны чуулган (World Television Forum) 1996 онд болж байжээ.
  3. 2002 онд НАТО Болгар, Эстон, Латви зэрэг улсыг нэгдэх санал тавьж байжээ.
  4. 2009 онд Хятадын Heilongjiang мужид амиа золиослогчдын дэлбэлсэн тэсрэх бөмбөгнөөс болж 108 хүн амь насаа алджээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)