Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: “Улаанбаатар Травэл экспо 2019” аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийнэ

Өнөөдөр гадаа 13 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 144 дахь өдөр бөгөөд он дуусахад 221 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.30, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “ЖДҮ корпораци” ХХК-иас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Монголд үйлдвэрлэв” нэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг "Асаа цирк"-ийн гадна талбайд зохион байгуулж байна. 12.00 цагт нээлтээ хийнэ.
  2. “Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” нийслэлийн хэлэлцүүлэг 09.30 цагаас Бишрэлт зочид буудлын Royal танхимд болно.
  3. 11.00 цагаас “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт Мишээл Экспо төвд болно.
  4. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Дорнод аймгийн ажлын комисс мэдээлэл хийнэ.
  5. АТГ-ын сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал 11.00 цагт "Олон нийтийн төв"-д эхэлнэ.
  6. ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн хурлын танхимд 08.00-11.00 цагийн хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат усны мэргэжлийн байгууллагуудтай хийх “Усны салбарын хөгжилд мэргэжлийн байгууллагуудын оролцоо” сэдэвт уулзалт болно.
  7. XX зууны шилдэг тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдовт БНСУ-ын Бусан хотын "Кандун" эмнэлгийн элчийн батламж гардуулах ёслол “Мишээл экспо” төвийн Үзэсгэлэнгийн танхимд 11.40 цагаас болно

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Дэлхийн эх орончдын өдөр.
  2. Мөн өнөөдөр Канад улсын Ялалтын баяр тохиож буй.
  3. 1830 онд Америкийн алдарт "Бяцхан хургатай Мари" бүүвэйн дуу гарчээ.
  4. 1883 онд АНУ-ын Брүүклиний гүүр 14 жил баригдсаны эцэст нээгджээ.
  5. 1961 онд Бүгд Найрамдах Кипр улс Европын холбоонд элсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)