Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Улаанбаатарт 24 градус дулаан байна

Өнөөдөр гадаа 24 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 141 дахь өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 18, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.30, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Гадаад хэргийн яамны хурлын танхимд 09.00-16.00 цагийн хооронд "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлэг болно.
  2. 15.00 цагаас МУИС-ийн 1-р байранд /Дугуй заал/ Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа болно.
  3. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ЗДТГ-ын "А" зааланд хуралдана. Хуралдаанаар Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсоно.
  4. 10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 
  5. Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” семинар, хэлэлцүүлгийг МУИС-ын номын сан 5 давхар 502 тоотод зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Чили улсад Усан цэргийн өдөр тохиож байна.
  2. 1989 оны энэ өдөр Шинэ Зеландын жүжигчин, дуучин Emily Robins мэндэлжээ.
  3. 2012 онд Бүгд Найрамдах Йемен Улсын нийслэл Сана хотод нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 120 гаруй хүн амь насаа алджээ.
  4. 2011 онд АНУ-ын Радио нэвтрүүлэгч Harold Camping уг өдрөөс таван сарын дараа дэлхийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөж байжээ.
  5. 1998 онд Майамид нэгэн халдагч үр хөндөлтийн таван эмнэлэгт тосны хүчил асгаж, их хэмжээний хохирол учруулж байжээ.
  6. 2001 онд Францын "Taubira" хууль батлагдав. Энэ нь Атлантын боолын худалдаа, боолчлолыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.
  7. 2005 онд дэлхийн хамгийн өндөр галзуу хулгана болох "Kingda Ka" нь АНУ-ын Нью-Жерсид орших "Six Flags Great Adventure" паркад нээлтээ хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)