Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шинэ гэрээнд гарын үсэг зурна

Өнөөдөр гадаа -7 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

2 дугаар сарын 1-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 32 дахь өдөр бөгөөд он дуусахад 333 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 12.00 цагт Монгол бөхийн өргөөнд Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан барилдаан болно.
  2. 10.30 цагт ЗДТГ-ын "А” зааланд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар “Зураг төслийн хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, Орон нутгийн хамгаалалтанд авах, Хөрөнгө бүртгэн авах болон бусад асуудлаар хэлэлцэнэ.
  3. "СЭТГЭЛИЙН МЯНГАН ҮЙЛС” Төрийн бус байгууллага нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-4” аяныг зохион байгуулна.
  4. “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд хамтран ажиллах талаар гарын үсэг зурах ажиллагаа 11.30 цагт БХБЯ-ны хурлын танхимд болно.
  5. Швейцарын хөгжлийн агентлаг, ХасБанк болон Монголын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэх малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2013 онд Европын холбооны хамгийн өндөр барилга болох "Шард" цамхаг Их Британийн Лондон хотод албан ёсоор нээгдэв.
  2. 2009 онд Исландын ерөнхий сайдын суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч Йоханна Сигурдоттир өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлажээ. Ингэснээр олон нийтэд бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласан анхны өндөр албан тушаалтан болсон юм.
  3. 2004 онд Саудын Араб-д жил бүр болдог Хажж мөргөлийн үеэр цугларсан олон шахцалдаж, 251 хүн амиа алдан, 244 хүн гэмтэж, бэртжээ.
  4. 2002 онд "Уолл Стрийт Жорнал" сонины сурвалжлагч Даниел Пөрлийг цаазаар авсан болохыг Өмнөд Азийн мөрдөх товчоо тогтоожээ. Түүнийг Пакистаны хэт даврагчид 1-р сарын 23-ны өдөр барьцаалсан юм.
  5. 1979 онд Ираны шашин төрийн дээд тэргүүн Аяатолла Рухолла Хомейни 15 жил цөлөгдсөнийхөө дараа Тегран хотод эргэн ирэв.
  6. 1968 онд Канадын эзэн хааны тэнгисийн цэрэг, Канадын арми, Канадын эзэн хааны агаарын хүч нэгдэж Канадын батлан хамгаалах хүчин болжээ
  7. 1964 онд алдарт "Бийтлз" хамтлаг АНУ-д хамгийн анх удаагаа хит болсон "I Want to Hold Your Hand" дуугаа цацав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)