Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

6 дугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 158 дахь өдөр бөгөөд он дуустал 207 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +24 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 2, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1989.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 303.80, вон 1.71 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Big line film”, “Nomads films&entertainment”-ийн хамтарсан бүтээл “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Сант” сургууль улсын комисс хүлээж аваагүй барилгад хүүхдүүд сургаж, хууль бусаар улсаас хувьсах зардал авч байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.
  3. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас мэдээлэл хийнэ.
  4.  НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд НЗДТГ-ын А зааланд 09.00 цагаас эхлэн нийслэлийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. 
  5. НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг 09.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд зохион байгуулна.
  6. 08.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ- хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно. 
  7. 11.00 цагт Төрийн ордны Их эзэн Чингисийн танхимд Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийнэ. 12.00 цагт Төрийн ордны Их танхимд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна.
  8. "Соёлын төвийн удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн" ДБЭТ-д 2 дахь өдрөө үргэлжилнэ.
  9. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар мэдээлэл хийнэ.
  10. "Үе тэнгийн сургагч багш" бэлтгэх сургалт 09.00-17.00 цагийн хооронд "100 айл" дахь "Ват" центрийн 6 давхар болно.
  11. ЭМСЯ-аас цаг үеийн асуудлаар 11.00 цагт " А" зааланд Хэвлэлийн бага хуралтай. Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг энэ үеэр танилцуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Перу улсын Далбааны өдөр тохиож байна.
  2. 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын Т-ара хамтлагийн дуучин, жүжигчин Jiyeon мэндэлжээ.
  3. 2013 онд Калифорни дахь Санта моника коллежийн гадна нэгэн залуу гал нээж, 6 хүний амийг авч оджээ.
  4. 1990 онд Флоридагийн Орландо хотын "Universal Studios Florida" парк нээгджээ.
  5. 1975 онд Англид анхны Крикетын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)