Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: "Очир" төв амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийнэ


Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

11 дүгээр сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 319 дахь өдөр бөгөөд он дуусахад 46 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 8, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2573.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.30, юань 370.20, вон 2.27 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 22.55 цагт сар тал болно.
  2. Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын дэргэдэх хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ѳргѳжин НҮБ-ын дэмжлэгээр "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв"-ийн нээлт 10.00 цагаас Яармагт 7 дугаар хорооны байрны хойно болно.
  3. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцрэх" хөдөлгөөнөөс "АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг" сэдвээр мэдээлэл хийнэ.
  4. Үндэсний мэдээллийн төвд 13.00 цагаас Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Очир" төв амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.
  5. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.
  6. 10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
  7. 10.00 цагаас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1955 оны энэ өдөр Санкт-Петербургийн метро нээгдэж байжээ.
  2. Өнөөдөр Бельгид уламжлал болгон зохион байгуулагддаг "Хааны зоог" фестиваль болж байна.
  3. Мөн өнөөдөр Шри-Ланк улсад Үндэсний мод тарих өдөр тохиож байгаа юм байна.
  4. 1972 оны энэ өдөр Англи гаралтай Америк жүжигчин Jonny Lee Miller мэндэлжээ.
  5. 2006 онд Катарын үндэсний хэвлэл болох "Al Jazeera English" сувгаа дэлхий нийтээр цацаж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)