Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээ болно

Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

6 дугаар сарын 1-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 152 дахь өдөр бөгөөд он дуусахад 213 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2652.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 382.80, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00-17.00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
  2. 13.00, 15.00 цагуудаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
  3. 12.00-14.00 цагийн хооронд Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт тоглоно.
  4. СТӨ-нд 12.00-15.00 цаг хүртэл олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. 
  5. 10.00-16.00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна.
  6. 10.00-17.00 цагийн хооронд “Монгол хүү" үндэсний  хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.
  7. Хүннү молл-д 14.00, 16.00, 18.00 цагуудад “ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ”хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр бол Дэлхийн сүүний өдөр.
  3. 1926 оны энэ өдөр Америкийн кино жүжигчин Мэрилин Монро мэндэлж байжээ.
  4. Харин 1955 оны энэ өдөр сүмогийн 58 дахь ёкозүна Чиёнофүжи Мицүгү таалал төгсчээ.
  5. 1980 онд АНУ-ын үндэсний сувгуудын нэг CNN нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)