Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна

Есдүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 257 дахь өдөр бөгөөд он дуусахад 108 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан, бороотой бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 27, Үнэг одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.20, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.00, зарах ханш 418.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 10.00 цагт ГХЯ-нд Монголын сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлнэ. Утас: 99193594
  2. 10.00 цагт Төрийн ордны баруун талд иргэн Г.Хажидмаа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүрт 1 сая төгрөг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ.
  3. 10.30 цагт ҮСХ-ноос 2020 оны эхний 8 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон фейсбүүкийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар танилцуулна.
  4. 11.00 цагт ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
  5. 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  6. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэд Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 94921228
  7. 12.00 цагт Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар болон харъяа байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99153766, 91965599

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1991 оны энэ өдөр БНСУ-ын Afterschool хамтлагын гишүүн Nana (Lim Jin-Ah) мэндэлжээ.
  2. Өнөөдөр Непалд Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
  3. Мөн өнөөдөр Румын улсад Инженерүүдийн баяр болж байгаа юм байна.
  4. 2000 онд Microsoft компани цоо шинэ бүтээгдэхүүн болох Windows ME-г худалдаанд гаргажээ.
  5. 2003 онд бүх нийтийн санал асуулгаар Эстони улс Европын холбоонд нэгдэхийг зөвшөөрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)