Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Д.Эрдэнэбилэг Төв талбайн 1/3-ийг банкны барьцаанд тавьсан гэх асуудлаар мэдээлэл хүргэнэ

Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

4 дүгээр сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 108 дахь өдөр бөгөөд он дуусахад 257 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 14, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2641.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 394.20, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад МУИС-ийн Номын сангийн 202, 203 тоотод болно. 
  2. Сахал хочит Эрдэнэбилэг Сүхбаатарын талбайн 1/3-ийг банкны барьцаанд тавьсан хэмээх мэдээллийг 11.00 цагт Сүхбаатарын талбайн төв цэгээс Б.Жагар тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн хүргэж, Нийслэлийн засаг даргад энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлнэ.
  3. ШУА-ын Тэргүүлэгчдийн газарт “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” дөрөвдэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 
  4. Хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж хүлээлгэн өгөх арга хэмжээ 14.00 цагт МУБИС-ийн В-123 танхимд болно. 
  5. Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1979 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч, реалити шоуны од Кортни Кардашиан мэндэлжээ.
  2. 1988 онд АНУ-ын тэнгисийн цэрэг Дэлхийн II дайнаас хойшхи томоохон тулаанаа Ираны тэнгисийн цэргийн эсрэг хийжээ.
  3. 1954 онд Египетийн засгийн эрхэнд Гамал Адбел Нассер залрав.
  4. 1946 онд Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүх анхны хуралдаанаа хийв.
  5. 1945 онд Германы эзэмшилд байдаг Хелиголенд жижиг аралд 1,000 гаруй удаагийн бөмбөгдөлт болжээ.
  6. 1902 онд Гуатемалд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 800-2,000 хүн амиа алдав. Мөн түүнчлэн тус улсад бага хэмжээний тив шилжих хөдөлгөөн ажиглагдсан байна.
  7. 1831 онд АНУ-ын Алабама мужийн Тускалүүза хотод Алабама мужийн их сургууль байгуулагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)