Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Дэлхийн банкнаас өөрийн байрандаа бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 29-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 272 дахь өдөр бөгөөд он дуусахад 93 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. 
  3.  Билгийн тооллын шинийн 13. Ангараг гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайнба бич тахиа жилтнээсөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй.
  4. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй бөгөөд хараал жатхыг буцаах, няхлсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд жаргал ирнэ хэмээжээ.

  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 420.50, зарах ханш 421.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт ХЗДХЯ-нд "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг болно. Утас: 91907777
  2. 09.30 цагт "Корпорэйт конвеншн центр"-т Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 98066116
  3. 10.00 цагт “Улаанбаатар Палас”-т угаарын хийн хордлого, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Зөвлөмжийг дагая-Зөв хийе” зөвлөгөөн болно. Утас: 91965599, 99153766
  4. 10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал” цахим форум болно.
  5. 10.00 цагт Дэлхийн банкнаас өөрийн байрандаа бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 99778587

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 1962 оны энэ өдөр сүмогийн 59 дэх ёкозүна Таканосато Тошихидэ мэндэлжээ.
    2. Мөн 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Vixx хамтлагын гишүүн Lee Hong-Bin мэндэлжээ.
    3. Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
    4. Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
    5. 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
    6. 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
    7. 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)