Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна

Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 09-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 252 дахь өдөр бөгөөд он дуусахад 113 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 22, Чөлөөт эх одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.00, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.30, зарах ханш 419.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.42 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.30 цагт ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар ИНЕГ-ын ажилтай танилцана. Утас: 91014101
  2. 09.30 цагт Мөрдөн байцаах албаны байранд ЦЕГ, Дэлхийн зөн, JCI Mongolia хамтран зохион байгуулж буй хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно. Утас: 88096555, 99073888
  3. 11.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж буй асуудлаар хуульчдын дунд санал солилцох, дугуй ширээний нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг” болно. Утас: 99128391
  4. 12.00 цагт УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна.
  5. 12.30 цагт “Интер оффис”-т Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 88116743
  6. 13.00 цагт УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн байранд ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг төмөр замын анхны машинист Н.Кампааны нэрэмжит болгох ёслол болно.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. Өнөөдөр Коста Рика улсад Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
    2. Мөн өнөөдөр бол Украйн улсын Зэвсэгт хүчний өдөр юм байна.
    3. 1991 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Оскар мэндэлжээ.
    4. 1999 онд Японы SEGA компани анхныхаа 128 битийн тоглоомоо гаргажээ.
    5. 2015 онд II Элизабет хатан хаан Нэгдсэн вант улсын хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларч буй хатан хаанаар тодорчээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)