Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Валютын ханш буурсаар байна

1 дүгээр сарын 31-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 31 дахь өдөр бөгөөд он дуусахад 334 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 4, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2451.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 359.00, вон 2.07 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 11.00 цагт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-тай албан уулзалт хийнэ.
  2. 12.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргүүдийн ИТХ-ын дарга нартай Нутгийн удирдлагын холбооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 
  3. Дэлхийн банкнаас Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төслийн Төлөвлөлтийн семинарын арга хэмжээ 09.00 цагаас Хангарди ордны 14 давхарт эхэлнэ.
  4. MN-мэдээллийн төвд 12.00 цагаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр “Эрх чөлөө“ намаас мэдээлэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ.
  5. MN-мэдээллийн төвд 12.30 цагаас Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолтын талаар мэдээлнэ.
  6. 14.00-16.30 цагийн хооронд Барилгын Хөгжлийн Төвийн 5-р давхарт байрлах БАРИЛГАЧИН ТАНХИМ-д "21 аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын дарга нарын уулзалт семинар" болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Австри улсад Гэр оронгүй хүүхдүүдийн эрхийг хамгалах өдөр тохиож байна.
  2. 1986 оны энэ өдөр Америкийн киноны продюсер "Annapurna Pictures" студийн үүсгэн байгуулагч Megan Ellison мэндэлжээ.
  3. 1981 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Justin Timberlake мэндэлжээ.
  4. 2010 онд "Аватар" кино 2 тэрбум ам.долларын ашиг орлого олсон анхны кино болжээ.
  5. 2011 онд өвлийн шуурга Ходй Америкийг "ниргэж", АНУ болон Канадад 1.8 тэрбум ам.долларын хохирол учруулж, 24 хүний амь насыг авч оджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)