Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Бөөр орлуулах эмчилгээний тасгийн нээлт болно

9 дүгээр сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 266 дахь өдөр бөгөөд он дуустал 100 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, гурван хөх мэнгэтэй улаагчин өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2252.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, юань 338.00, вон 2.01 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй "Кансат-2016" сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн нийслэлийн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд 09.00 цагт эхэлнэ. 
  2. 13.00 цагт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид /Орбит дах/ Монгол, АНУ-ын аврагчдын хамтарсан “Гамшгийн хор уршгийг арилгах эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургууль болно.
  3. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, санал авах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын ажилчдын захиалга баримт бичгийг Эрүүл мэндийн сайдад гардуулах зорилготой зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд 14.00 цагт болно.
  4. 10.00 цагаас НИТХ-ын 2-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. 
  5. Орос, монгол эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойн хүрээнд хоёр орны эрдэмтэд “ЗСБНХУ /ОХУ/-ын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09.30 цагт Пума империал зочид буудалд зохион байгуулна.
  6. Хан-Уулын Эрүүл мэндийн төвд Гемодиализ буюу Бөөр орлуулах эмчилгээний тасгийн нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагаас болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1958 оны энэ өдөр Сенегалийн хөнгөн атлетикч Амаду Диа Ба мэндэлжээ.
  2. 1989 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Girls' Generation хамтлагын гишүүн Hyoyeon мэндэлжээ.
  3. 1994 онд GOT7 хамтлагын гишүүн Jr мэндэлжээ.
  4. 2013 онд Пакистан улсаын ариун сүмийн гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 75 орчим хүн амь насаа алджээ.
  5. 1957 онд Хайтид Franзois Duvalier ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болсон аж.
  6. 1955 онд Их Британид ITV телевиз хамгийн анхны шууд эфирийг хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)