Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Баянхошууны хөтөлд “Дэд бүтцийн төв”-ийн нээлт болно

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 316 дахь өдөр бөгөөд он дуусахад 49 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2707.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 387.50, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Чингэлтэй дүүргийн 7 хорооны Баянхошууны хөтөлд Монголд анх удаа гэр хорооллын айл өрхийн хашаа, байшинд инженерийн хангамжаар хангах “Дэд бүтцийн төв”-ийн нээлт болно.
  2. 10.50 цагаас Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд Монголбанк Мастер картын хооронд Үндэсний бренд Т төлбөрийн картыг EMV чип технологид шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
  3. 11.30 цагаас Засгийн газрын XI байр, Төрийн албаны зөвлөлийн хурлын танхимд нэр бүхий 5 сургууль дээр хийсэн гэнэтийн хяналт, шалгалтын дүнг танилцуулна.
  4. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг 09.00 цагт СТӨ-нд зохион байгуулна.
  5. Blue Sky 3 Diamond танхимд 09.30-11.30 цагийн хооронд Улс төрийн нам ба Иргэний нийгмийн хууль эрх зүйн орчинг хэлэлцэх хэлэлцүүлгийг Европын холбоо, Шилэн нам, Транспэрэнси Инт , Бодлогод залуусын хяналт байгууллагууд хамтран зохион байгуулна.
  6. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын үндэсний фронтоос цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1984 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын 2ne1 хамтлагын гишүүн Dara (Sandara Park) мэндэлжээ.
  2. Өнөөдөр Дэлхийн уушгины хатгалгааны эсрэг өдөр
  3. Мөн Зүүн Тимор улсад Залуусын эрхийг хамгаалах үндэсний өдөр тохиож байна.
  4. 1996 онд Саудын Арабын Boeing 747 онгоц Казакын Ilyushin Il-76 онгоцтой мөргөлдөж, 349 хүн амь насаа алджээ.
  5. 1990 онд Японы угсаа залгамжлах хунтайж Akihito албан ёсоор эзэн хаан болж, тус улсын 125 дахь эзэн хаанаар өргөмжлөгджээ.
  6. 1990 онд Английн инженер, эрдэмтэн Tim Berners-Lee албан ёсоор World Wide Web буюу WWW-г нэвтрүүлжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)