Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Багш нарын цалингийн нэмэгдлийг дутуу олгож байгаа талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 30 дахь өдөр бөгөөд он дуусахад 335 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 25, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2632.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.20, юань 389.70, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Дээд боловсролын засаглал” их дээд сургуулийн удирдлагуудын семинар 09.00 цагаас ХААИС дээр болно. 
  2. 11.30 цагт БСШУСЯ-нд анх удаа Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар уртын дууч Доржийн Дуламыг шалгаруулж, БСШУС-ын дэд сайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.
  3. 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
  4. 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.
  5. 11.00 цагт МҮЭ-ийн холбооны байрны 4 давхрын зааланд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш ажилчдын цалингийн нэмэгдэл хэлэлцээрээр тохирсон хувь хэмжээнээс дутуу олгож байгаа, 26 мянга гаруй туслах ажилтнуудын цалингийн зөрүүг нэмэгдүүлэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2013 онд Өмнөд Солонгосын хамгийн анхны хөлөг "Наро-1" ачааны хөлөг хөөрөв.
  2. 2003 онд Бельгийн хаант улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
  3. 1989 онд Афганистан дахь АНУ-ын элчин сайдын яам хаалгаа барив.
  4. 1982 онд Ричард Скрента гэгч дэлхийн хамгийн анх удаа компьютерийн вирусны эсрэг код бичжээ. Тэрээр Apple компанид ажилладаг байсан юм.
  5. 1972 онд Умард Ирландын Дерри хотод Их Британийн түрэмгийллийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж, Британийн цагдаа нар хүч хэрэглэн тараав. Үүний уршгаар 14 хүн амиа алдсан юм. Түүхэнд үүнийг "Цуст ням гараг" гэж тэмдэглэсэн байдаг билээ.
  6. 1969 онд Бийтлз хамтлагийн олон нийтэд зориулсан сүүлийн тоглолт Лондон хотноо болов. Гэвч шүтэн бишригчид их ирсэнтэй холбоотойгоор цагдаа нар тарааж, тоглолт цагаасаа өмнө дууссан юм.
  7. 1959 онд хэзээ ч живэшгүй гэгдэж байсан Ханс Хедтофт гэх хөлөг онгоц мөсөн уул мөргөсний улмаас живж, хөлгийн багийн 95 зорчигч бүгд амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)