Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна

Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 22 дахь өдөр бөгөөд он дуусахад 343 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28, Гар одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2753.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.70, юань 399.00, вон 2.36 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт ОБЕГ-ын Жаргалант төвд 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болно. Утас: 99931551
  2. 09.00 цагт МҮХАҮТ-д Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын нэгдсэн хурал болно.
  3. 11.00 цагт БСШУСЯ-ны гадна талбайд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, АШУҮИС-ийн багш нар жагсаал зохион байгуулна. Утас: 99191593
  4. 11.00 цагт МҮЭХ-нд Монголын газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэл, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлээс хуурамч шатахуун болон албан журмын даатгалын асуудлаар мэдээлнэ.Утас: 88007709,  99027019
  5. 11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019" -ын үр дүнг танилцуулна. Утас: 321927

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2002 онд Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.
  2. 1992 онд Зайри дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
  3. 1984 онд Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.
  4. 1968 онд Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.
  5. 1977 оны энэ өдөр Японы домогт хөлбөмбөгч Хидетоши Наката мэндэлжээ.
  6. 1963 онд Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхаг батлагдав.
  7. 1863 онд Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгдэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)