Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: "Авлигын Индекс 2018"-г зарлана

Өнөөдөр гадаа -16 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 29-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 29 дахь өдөр бөгөөд он дуусахад 336 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 24, найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 389.30, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдааны хоёрдугаар шатны шилдгүүдээ тодруулна.
  2. 12.30 цагт "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслолын арга хэмжээ Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно. 
  3. 11.00 цагаас Үндэсний мэдээллийн төвд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эргүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.
  4. Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгуулагын зүгээс 13.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэн дээр "Авлигын Индекс 2018" зарлана.
  5. “Монголын Анагаахын Мэргэд” сангаас зохион байгуулж буй нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 14.00 цагт ЭМЯ-ын А зааланд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2005 онд Тайваньчууд 1949 оноос хойш анх удаагаа иргэний агаарын тээврийн нислэгийг эх газрын хятад руу үйлдэж эхэлжээ.
  2. 2002 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Буш албан ёсны илтгэлдээ Ирак, Иран, Хойд Солонгосыг "Терроризмыг хөхиүлэн дэмжигчид" хэмээн мэдэгджээ.
  3. 2001 онд Индонезийн ерөнхийлөгч Абдуррахман Вахид авлигын хэрэгтэй холбогдож, улмаар тус улсын оюутнууд эсэрүүүцлийн томоохон хөдөлгөөн өрнүүлжээ.
  4. Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсныг албан ёсоор зарлав.
  5. 1991 онд Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.
  6. 1989 онд Тусгаар тогтносон Унгарчууд Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоожээ. Зүүн европын улсуудаас анх удаагаа дипломат харилцаа тогтоосон улс нь Унгар болсон юм.
  7. 1967 онд Хиппи урсгалын мандалтын үе эхлэв. Энэ үед Жанис Жоплин, Грейтфул Дид, Аллен Гинсберг нарынзэрэг уран бүтээлчдийн нэр хүнд улам өссөөр байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)