Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйлс: ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 7-9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 16-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 289 дахь өдөр бөгөөд он дуусахад 76 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7-9 градусын дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
  3. Билгийн тооллын битүүн. Баасан гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.10, зарах ханш 37.60, юанийн авах ханш 423.50, зарах ханш 424.80, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.48 төгрөг байна.

          Өнөөдөр болох үйл явдал:

          1. 09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
          2. 10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Дэлхийн хүнсний өдрийн хүрээнд ХХААХҮЯ-наас “Хүнсний систем дэх өөрчлөлт” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99047619
          3. 10.00 цагт Стандарт хэмжил зүйн газрын III байранд Үнэт металлын сорьцын хяналтын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 90910510, 75778430
          4. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
          5. 14.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын Багш найраглалын үнэ цэн эрдэм шинжилгээний хурал болно.

              Энэ өдөр дэлхийн түүхэнд:

              1. Польш улсад жил бүрийн аравдугаар сарын 16-ныг буюу Жон Паул пап ламын мэндэлсэн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг аж.
              2. Өнөөдөр Дэлхийн хоолны өдөр тохиож байна.
              3. Мөн өнөөдөр Чили улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа гэнэ.
              4. 1983 оны энэ өдөр Швед улсын алдарт дуучин Loreen мэндэлжээ.
              5. Мөн 1969 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, ая зохиогч Wendy Wilson мэндэлжээ.
              6. 1995 онд Шотландын Eilean Bаn арал дээрх Sky Bridge гүүр баригджээ.


                Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

                Сэтгэгдэл бичих (0)