Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйлс: СЕХ-ноос өөрийн байрандаа орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 9-11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 287 дахь өдөр бөгөөд он дуусахад 78 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9-11 градусын дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
  3. Билгийн тооллын 27. Лхагва гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. 
  4. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 

  5. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
  6. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.10, зарах ханш 37.60, юанийн авах ханш 423.00, зарах ханш 424.50, вонийн авах ханш 2.44, зарах ханш 2.46 төгрөг байна.

          Өнөөдөр болох үйл явдал:

          1. 09.00 цагт МУИС-ийн Номын санд Дэлхийн стандартын өдрийг “Стандартаар эх дэлхийгээ хамгаалах нь” уриан дор тэмдэглэнэ. Утас: 90910510
          2. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
          3. 11.00 цагт СЕХ-ноос өөрийн байрандаа орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ.
          4. 11.40 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд  Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан Монголын нууц товчоог эртний бичгийн эх сурвалжуудтай харьцуулан сэргээж буй талаар Сэргэлэн интернейшнл ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.
          5. 11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хүргүүлсэн хүсэлтийн хариуг танилцуулна.
          6. 12.00 цагт “Эрдэм цамхаг”-т ШИНЭН-ын Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

            Энэ өдөр дэлхийн түүхэнд:

            1. Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр тохиож байна.
            2. Мөн өнөөдөр Энэтхэг улсад Хүүхдийн баяр тохиож байна.
            3. 1969 оны энэ өдөр сүмогийн 36 дахь ёкозүна Хагүрояма Масажи таалал төгсчээ.
            4. 1984 онд Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Алекс Скотт мэндэлжээ.
            5. 1984 онд "Baby Fae" хэмээн алдаршсан зүүн зүрхний цооролттой төрсөн нярайд нохой сармагчингийн зүрхийг амжилттай шилжүүлэн суулгажээ.


              Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

              Сэтгэгдэл бичих (0)