Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл:Монголын ХҮНИЙ ИХ ЭМЧ бэлтгэх хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

11 дүгаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 335 дахь өдөр бөгөөд он дуусахад 31 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 1, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2468.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.60, юань 357.80, вон 2.09 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнд "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл"-ийн анхдугаар хурал болно.
  2. 14.00 цагаас УСУГ-ын төв байранд “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн" сэдэвт үзүүлэх сургалт болно.
  3. Сүхбаатар дүүргийн 5-р хороонд байрлах, 6-р сургуулийн гадна талбайд байгуулсан хоккейн талбайн нээлт 12.00 цагаас болно. 
  4. 14.00 цагт АШУҮИС-ийн "Хүний их эмч" бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардах үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр оролцох бөгөөд монголд анх удаа ХҮНИЙ ИХ ЭМЧ бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
  5. 11.30 цагт БСШУСЯ, арилжааны банкуудтай гэрээ байгуулах арга хэмжээ болно. Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд дээрх арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд БСШУСЯ-ны 401 тоотод болох юм.
  6. Монголбанк 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж, банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана.
  7. Пума империал зочид буудлын 2 давхарт 09.00 цагаас Азийн сан, Сант марал сантай хамтран жил бүр явуулдаг "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгааны дүнг танилцуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1985 оны энэ өдөр Америкийн жүжигчин Кейли Куоко мэндэлжээ.
  2. Мөн 1984 оны энэ өдөр Нидерландын хөлбөмбөгчин Найжел Де Йонг мэндэлжээ.
  3. 1982 онд Майкл Жексоны хоёр дох соло албум болох "Thriller" цацагджээ. Тус цомог нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан байна.
  4. 1995 онд Америк болон Иракийн дайн албан ёсоор дуусчээ.
  5. 1966 онд Барбарос Их Британиас салан тусгаарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)