Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл" сэдэвт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

11 дүгээр сарын 20-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 324 дахь өдөр бөгөөд он дуусахад 41 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 12, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2585.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 372.50, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 12.00 цагт Монголбанкнаас ТМБҮЧ батлагдсан тухай, мөн ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажилласан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
  2. "Шударга түшээ мөн үү" Цуврал нээлттэй сонсгол 12.00 цагаас СЕХ-ны дугуй зааланд болно. Сонсголд улс төрийн намууд Генерал Баатар, Хурц, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар оролцоно.
  3. Сонгинохайрхан Outlet төвийн байранд 10.00 цагаас Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, анхан шатны нэгжээс сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг дохионы хэлмэрчээр дамжуулан танилцуулах мэдээлэл хүргэх арга хэмжээ болно.
  4. Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” (Ворота в Азию) хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форумын нээлт 12.00 цагаас МҮХАҮТ-д болно.
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулж буй “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордон, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд 10.00 цагаас болно.
  6. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Английн хатан хаан II Элизабетийн хуримын ойн өдөр тохиож байгаа аж.
  2. Мөн өнөөдөр Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  3. Мексик улсад Хувьсгалын ойн өдөр тохиож байгаа аж.
  4. 1983 оны энэ өдөр Америкийн реппер Future мэндэлжээ.
  5. 1998 онд Олон улсын сансрын станц болох анхны модул Zarya-г хөөргөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)