Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: 116 дугаар тусгай сургуулийн асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа

5 дугаар сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 130 дахь өдөр бөгөөд он дуусахад 235 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ. Өдөртөө ялимгүй хур тунадас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 15, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2415.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 350.00, вон 2.11 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас тус намын дарга солигдсонтой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.
  3. 10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 
  4. 12.00-15.00 хооронд СЗСҮТ-д хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тохируулан олгох ажиллагаа болно.
  5. Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа "Өнгө аяс", "Удахгүй ээ" нэртэй хоёр шинэ цомгоо гаргасан талаараа 11.30 цагт Паркийн Castle ресторанд мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Мексик болон Гватемала улсад Ээж нарын баяр тохиож буй юм.
  2. Мөн Азербайжан улсад жил бүр энэ өдөр Цэцгийн фестивалийг зохион байгуулдаг.
  3. 1979 оны энэ өдөр БНСУ-ын алдарт дуучин LEE Hyori мэндэлжээ.
  4. 2013 онд Нью Йорк хотын “One world trade center” худалдааны барилга нээлтээ хийж, дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн хамгийн өндөр барилга, харин дэлхийн 4 дэх өндөр барилга болжээ.
  5. 1993 онд Тайландын тоглоомын үйлдвэрт гарсан гал түймэр 156 хүний амийг авч оджээ.
  6. 1975 он Sony компани Японд “Бетамакс” хэмээх дуу бичлэгийн тоглуулагчаа танилцуулж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)