Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Өнөөдөр Туркменистан улсын Дайнд үрэгдэгсдийг дурсгалыг хүндэтгэх өдөр

Нэгдүгээр сарын 12 

  1. Григорийн тооллын жилийн 12 дахь өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 03, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал баялаг төгөлдөр болох өдөр гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.70, юань 303.90, вон 1.67 төгрөг байна.
  5. ЕБС-д 5 болон 10 дахь жилдээ ажиллаж бгаа нийслэлийн болон орон нутгийн бүх эмч нар сургалтад хамрагдана. Эрүүл ахуй, хүүхэд хамгаалал зэрэг сэдвээр хэлэлцэж, туршлага хуваалцана.
  6. Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн нийт 450 сурагч оролцож байгаа нэг өдрийн хөтөлбөртэй олимпиад ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дээр 08.00-18.00 цагт болно.
  7. Зууны мэдээ мэдээллийн төвд 13.00 цагаас “Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийнэ..
  8. Зууны мэдээ мэдээллийн төвд 12.00 цагаас Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  9. Зууны мэдээ мэдээллийн төвд 12.30 цагаас Улс төрийн намуудад Үндсэн хуулийн талаар анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
  10.  ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн нийслэлийн шигшээ тэмцээний урьдчилсан тоглолт Урлаг эрдэм БТДС дээр явагдаж байна.
  11. Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан 11.00 цагаас НЗДТГ-ын Б танхимд мэдээлэл өгнө.
  12. Энэ өөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Туркменистан улсын Дайнд үрэгдэгсдийг дурсах өдөр.
  13. Мөн өнөөдөр бол Энэтхэгийн Залуучуудын өдөр.
  14. 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин DO мэндэлжээ.
  15. 1908 онд анх удаагаа Эйфеллийн цамхагаас холын зайн радио зурвасыг илгээжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)