Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Өнөөдөр бороо орно

5 дугаар сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 145 дахь өдөр бөгөөд он дуусахад 220 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 11, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2416.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 378.80, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган дээд боловсролын чанарын асуудлаар үргэлжлэн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  2. Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусаж, нээлтээ хийнэ.
  3. 14.00 цагт ЭМЯ-ны гаднах талбайд 3 аймгийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө.
  4. "Твинс" фильмийн "Такси-2" МУСК-ны нээлт 17.00 цагт "Тэнгис" кино тeатрт болно.
  5. 10.00 цагт СУИС-ийн хичээлийн I байр "Эрдмийн өргөө"-нд Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, СУИС хамтран зохион байгуулж буй “Бид сайн сайханд дагуулна” “Чингэлтэй фестивал”-ын тухай хэвлэлийн бага хурал болно.
  6. "Боловсролын үйлчилгээнд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх нь" сургалтыг зохион байгуулна.
  7. 09:00-17:00 цагаас Соёл, урлагийн газрын хурлын танхимд "Кино бүтээлийн түгээлт ба зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
  8. 10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, бэлгэнд хийж буй хяналт шалгалтын явцын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
  2. 2009 онд Хойд Солонгос улс хоёр дахь цөмийн зэвсгийн туршилтаа явуулжээ.
  3. 2011 онд алдарт "Опра Уинфригийн шоу"-ны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг цацагджээ.
  4. 1977 онд "Оддын дайн" театруудаар цацагдаж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)