Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ЭМЯ-аас коронавирусний талаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 13 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 22-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 142 дахь өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.30, вон 2.23 төгрөг байна.

    Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

    1. 09.00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр Хэвтүүл хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
    2. 10.00 цагт НЗДТГ-т газраа орон сууцаар сольсон БЗД-ийн 19 дүгээр хорооны иргэдэд байрны түлхүүр гардуулна.
    3. 10.00 цагт Гандангийн автобусны буудалд автобусны буудлуудыг хөөстэй цэвэрлэх, ариутгах ажлын талаар мэдээлнэ. Утас: 99797227, 99124102
    4. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
    5. 11.40 цагт Иргэний нийгмийн байгууллагууд болон Эрдэмтдийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд эрүүгийн гэмт хэрэгтнүүд болон Шүүхийн шатанд хэрэг нь шийдвэрлэгдээгүй байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлнэ. Утас: 99105845
    6. 12.30 цагт ХӨСҮТ-д Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын багийн халз барилдааны орлогыг ХӨСҮТ-д хандивлана. Утас: 99110721

        Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

        1. Өнөөдөр Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.
        2. Мөн 1972 оны энэ өдөр Шри-Ланк Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
        3. 1991 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин, жүжигчин Suho мэндэлжээ.
        4. 1983 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн тамирчин, Олимпийн алтан медальт Natasha Kai мэндэлжээ.
        5. 2015 онд Бүгд Найрамдах Ирланд улс олон нийтийн санал асуулгаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгосон анхны орон болжээ.


          Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

          Сэтгэгдэл бичих (0)