Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Чөлөөт бүсийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 3 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 06-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 310 дахь өдөр бөгөөд он дуусахад 55 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2708.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 387.00, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 12.00 цагт Ардчиллын ордны хурлын зааланд Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн өөрчлөлт, Чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  2. Үндэсний тэргүүлэгч 50 аж ахуйн нэгж оролцож, нээлттэй 500 ажлын байр зарлах “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох талаар НЗДТГ-ын мэдээллийн төвд 11.30 цагт хэвлэлийн бага хурал болно.
  3. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын цагдаа энгийн иргэнд үүсээгүй, бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар баримт дэлгэнэ.
  4. 10.00 цагт НДЕГ-ын 701 тоотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран сургалт, уулзалтыг зохион байгуулна.
  5. МҮЭ-ийн холбооноос 11.00 цагт өөрийн байрандаа ХАБЭА-н зардлыг 2020 оны төсөвт суулгахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Дайн ба зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахаас урьдчилан сэргийлэх олон улсын өдөр тохиож байна.
  2. Мөн Тажикистан болон Бүгд Найрамдах Доминикан улсад Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа аж.
  3. 1990 оны энэ өдөр Канад гаралтай Хятадын соло уран бүтээлч Kris Wu мэндэлжээ.
  4. 1968 оны энэ өдөр YAHOO-г хамтран үүсгэн байгуулсан Тайван гаралтай Америкийн инженер, бизнесмэн Jerry Yang мэндэлжээ.
  5. 1984 онд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Ronald Reagan тус улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ.
  6. Харин 2012 онд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама дахин сонгогдож, Tammy Baldwin Америкийн анхны ижил хүйстэн улс төрч болж, АНУ-ын Сенатад сонгогджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)