Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

4 дүгээр сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 107 дахь өдөр бөгөөд он дуусахад 258 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2637.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 392.70, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдээлэл хийнэ. 
  2. "Инээмсэглэл-Эерэг хандлага" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг 10.00 цагт болно.
  3. 11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар нийгмийг соён гэгээрүүлэх, эх оронч үндэсний үзлийг дэлгэрүүлэх “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно.
  4. Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” 09:00-16:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад явагдах юм байна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Цусны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
  2. 1972 оны энэ өдөр "Сувдан эрэг", "Чаддаг юм бол намайг барь" киноны од жүжигчин Женнифер Гарнер мэндэлжээ.
  3. 2014 онд АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн Кеплер хиймэл дагуул нарны аймгаас хол өөр одны системд дэлхий ижил гараг байгааг илрүүлэв.
  4. 1982 онд Канад улс үндсэн хуулиараа төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.
  5. 1946 онд Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.
  6. 1907 онд Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн амжилт тогтоожээ.
  7. 1895 онд Шимоносекигийн гэрээнд Япон Хятадын тал гарын үсэг зурснаар Хятад-Японы нэгдүгээр дайн өндөрлөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)