Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох төрийн байгууллагад шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 07-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 311 дахь өдөр бөгөөд он дуусахад 54 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 10, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2708.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 387.00, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ОБЕГ-аас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг хэлэлцэх хурал 09.00 цагт Туушин зочид буудалд болно.
  2. 09.30 цагаас Хангарьд ордны үүдэнд Хан-Уул дүүргийн 2-р хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг орон сууцжуулах төсөл зогсоход хүрээд байгаа учир тус төсөлд хамрагдаж байгаа иргэдийн төлөөлөл С.Амарсайхан дарга болон холбогдох төрийн байгууллагад шаардлага хүргүүлнэ.
  3. 13.00 цагт ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч ажиллана.
  4. ОХУ-ын Иркутск хот, Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтарсан хүүхдийн гар зургийн үзэсгэлэн, уралдаан 11.00 цагаас Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд болно.
  5. Монголын Хуульчдын холбоо нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албатай хамтарч "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ" сэдэвт сургалтыг зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Унгар улсад Дуурийн өдөр тохиож байна.
  2. 1936 оны энэ өдөр Москва хотын захирагч асан Юрий Лужков мэндэлжээ.
  3. 1997 оны энэ өдөр Seventeen хамтлагын гишүүн The8 (Xu Ming Hao) мэндэлжээ.
  4. 2012 онд Гватемалын Бүгд Найрамдах Улсад маш хүчтэй газар хөдлөлт болж 52 гаруй хүн нас баржээ.
  5. 1996 онд НАСА Америкийн роботон сансрын хөдөл болох "Mars Global Surveyor"-г хөөргөжээ.
  6. 1990 онд Мэри Робинзон Бүгд Найрамдах Ирланд улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)