Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Сүхбаатарын талбайд багшийн цалинг нэмүүлэх асуудлаар жагсаал цуглаан болно

8 дугаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуусахад 123 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2433.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 368.30, вон 2.12 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын хөнгөн атлетикийн холбоонос “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
  2. "Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх" төслийн хүрээнд "Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв"-ийн шав тавих ёслол 10.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд болно.
  3. 12.20 цагаас ЕТГ-ын дэргэдэх Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар 25-ны өдрийн "Эх хэлний өдөр зарлах тухай 25 дугаар зарлиг"-ийг зарим байгууллагуудын төлөөлөлд гардуулна.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэс таван толгойн асуудлаар мэдээлэл хийнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Алтай констракшн ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  6. 12.00 цагт Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүргийн багш нар оролцсон Багшийн цалинг нэмүүлэх асуудлаар жагсаал цуглаан болно. Тэмцлийн дараагийн хэлбэрүүдэд шилжиж тэмцэхээ илэрхийлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Турк улсын Ялалтын баяр тохиож байгаа юм байна.
  2. Мөн өнөөдөр Сураггүй алга болсон хүмүүсийг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
  3. 1972 оны энэ өдөр Чехийн хөлбөмбөгчин Павел Недвед мэндэлжээ.
  4. 1986 онд Паник ат дэ Диско хамтлагийн гитарчин Райан Росс мэндэлжээ.
  5. 1852 онд химийн салбарын анхны нобелийн шагналтан Якоб Хэндрик Вант-Гофф мэндэлж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)