Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Наадмын өдрүүдээр болох арга хэмжээнүүдийн талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 31 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

7 дугаар сарын 03-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 184 дахь өдөр бөгөөд он дуусахад 181 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 31 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр тахиа  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2662.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.70, юань 388.00, вон 2.27 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 13.17 цагт сар битүү болно.
  2. Хангарьд ордны 1 давхарт 11.00 цагаас баяр наадмын өдрүүдээр худалдаа үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих, Аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах тухай, Наадмын өдрүүдээр болох арга хэмжээнүүд болон бусад чиглэлээр мэдээлэл хийнэ.
  3. Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог киоск машинаар хийх боломжтой болсон талаар 11.00 цагаас Цирк дэх АТҮТ-ийн салбарт мэдээлэл хийнэ.
  4. MN мэдээллийн төвд 12.00 цагаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар БНН-аас мэдээлэл хийнэ.
  5. 15.00 цагаас АСА ЦИРК-ийн баруун урд талын Авто Тээврийн Үндэсний төвд Автотээврийн тэмдэгтийн хураамжийг технологийн шийдлээр буюу ГЭРЭГЭ КИОСК-оор төлж эхлэх нээлтийн ажиллагаа болно.
  6. МҮЭ-ийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол 09.30 цагт ХЭҮК-ын байранд болно.
  7. ЛЕАД Монголиа хөтөлбөрийн оролцогч залуус гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайг иргэдийн оролцоотойгоор байгуулж байгаа бөгөөд 10.40 цагаас тоглоомын талбайг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Мьянмар улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. 1989 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, жүжигчин Elle King мэндэлжээ.
  3. Мөн 1962 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, Холливудын од Том Круз мэндэлжээ.
  4. 1890 онд  Америкийн Нэгдсэн Улсын Баруун Хойд Номхон Далайн бүс нутаг оршдог муж улс болох Айдахо муж  АНУ-ын 43 дахь муж улс болон нэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)