Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: “Монгол цэргийн өдөр”-ийг угтсан ёслолын жагсаал болно

Өнөөдөр гадаа 11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

3 дугаар сарын 18-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 77 дахь өдөр бөгөөд он дуусахад 288 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 391.80, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуультай холбогдуулан АН-аас иргэдэд мөнгө тараасан талаар тус дүүргийн МАН-ын хорооноос баримттай мэдээлэл хийнэ.
  2. ТТАХНЭ-ийн 8 давхарын хурлын зааланд 15.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнагдана.
  3. 14.00 цагт "Хан богд кашмер" ХХК Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зорилтот гэр бүлүүдээс 18-40 насны зуун хүнийг үнэгүй сурган цалинтай дадлагажуулж ажил олгох ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурна.
  4. 13.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг хүлээн авах арга хэмжээ болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2015 онд Тунисийн нийслэлд байрлах Бардогын үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
  2. 2014 онд ОХУ-ын Төрийн Дума Крымын хойгыг газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.
  3. 1994 онд АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорватчууд энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
  4. 1990 онд АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хулгай АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
  5. 1990 онд Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулав.
  6. 1970 онд Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Кампожийн хунтайж Нородом Сиханукыг нутгаасаа хөөн гаргав.
  7. 1965 онд "Восход 2" сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)