Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн хаалт болно

6 дугаар сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 164 дахь өдөр бөгөөд он дуустал 201 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 9, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр муур, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1972.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.80, юань 302.00, вон 1.68 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. БНХАУ-ын 60.0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол 10.30 цагт, ХАХНХЯ-ны 9 давхарын уулзалтын танхимд болно. 
  2. Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 5 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагт УБСЕГ-ын байранд болно.
  3. MICS 2016 Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн хаалт 18.30 цагт МҮХАҮТ-н Их танхимд болно. 
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Дарханы СЕХ хууль зөрчсөн талаар бие даагчид мэдээлэл хийнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас УИХ-ын сонгуульд БГД-ээс нэр дэвшигч С.Хүрэлбаатар сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
  6. 11.00 цагаас МЗХ-ны байранд “Цагаан жагсаалт” зарлана. Энэ үеэр Цагаан Жагсаалтынхантай хариуцлагын гэрээ байгуулж, батламж гардуулна.
  7. 10.00 цагт 3,4-р хорооллын модны хоёрт байрлах "Grand Hill" hotel & restaurant- ны 17 давхарт Монголын социал демократ намын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал болно. 
  8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, чийрэгжилтийн “БИ ЧАДНА” өдөрлөг тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд 09.00 -17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Унгарын Зохион бүтээгчдийн өдөр.
  2. 2015 онд Техаст цагдаагийн газрын гадна нэгэн залуу шалтгаангүйгээр гал нээж, үүнийхээ дараа өөрөө цагдаа нарт буудуулж нас баржээ.
  3. 2000 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэжун Хойд Солонгосын удирдагч Ким Чэн Иртэй БНАСАУ-ын нийслэл хотод уулзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)