Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Иргэдийг үнэгү ЭХО, үзлэг шинжилгээнд хамруулна

7 дугаар сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 209 дахь өдөр бөгөөд он дуусахад 156 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. Шөнөдөө бага зэргийн бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 5, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2445.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 363.30, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.00-16.00 цагт Төрийн ордны их танхимд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 96 жилийн ойн баярын хурал болно.
  2. 2019 онд Ази, Номхон далайн бүсийн 4-р их хурал Монголд болно. Үүний бэлтгэл хурал "Холидэй Инн" зочид буудлын 1 давхарт. 09.00 цагт эхэлнэ.
  3. Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлт 20.00 цагаас “Найрамдал” цогцолборт болно. 
  4. 11.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг дээр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр" ийг тохиолдуулан Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөгийн арга хэмжээ болно.
  5. “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан ХӨСҮТ-д 10.00 цагт мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулна.
  6. 14.00 цагт ХӨСҮТ-ийн амбулаторийн хүлээн авах хэсгийг Омбул ХХК-иас тохижуулсан ажлыг хүлээж авах ёслол болно.
  7. 11.00-13.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөөг Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр” тохиож байна.
  2. 1987 оны энэ өдөр Испанийн хөлбөмбөгчин Pedro мэндэлжээ.
  3. Харин 1933 оны энэ өдөр сүмогийн 30 дахь ёкозүна III Нишиноүми Кажиро таалал төсчээ.
  4. 1984 оны Зуны олимп Лос Анжелост нээлтээ хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)