Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулна

Дөрөвдүгээр сарын 11

  1. Өнөөдөр бол жилийн 102 дахь өдөр бөгөөд он дуустал 263 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +8 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 4, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2032.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 313.70, вон 1.77 төгрөг байна.
  5. 16.00 цагт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 6 аймгийн өрхөд хүргэх хүмүүнлигийн тусламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд 11.30 цагаас Эрхээ хамгаалъя гэсэн тамгатай санал асуулгыг бага насны хүүхэд өгч эцэг эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гаргасантай холбоотой “Эрхээ хамгаалья ТББ”-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
  7. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд 12.00 цагаас Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
  8. 10.00 цагт 11-р сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31-р сургуулийн байранд давхар хичээллэж байсан юм.
  9. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд ‘HAIRWORLD 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо мэдээлэл хийнэ.
  10. "Монголоо аваръя хөдөлгөөн"-өөс 11.00 цагаас Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхантай тайван жагсаал зохион байгуулна.
  11. Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг 11.00 цагт танилцуулах гэж байна.
  12. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1951 оны энэ өдөр Английн алдарт дуучин, гитарчин Паул Фокс мэндэлж байжээ.
  13. Харин 2012 оны энэ өдөр Алжир улсын анхны ерөнхийлөгч, улс төрч Ахмед Бен Белла таалал төгсчээ.
  14. 2012 онд Индонезид 8.2 баллын хүчтэй газар хөдөлж байжээ.
  15. 1979 онд Угандагийн дарангуйлагч Иди Аминыг буулган авчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)