Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Загварын ертөнцийн хаан Кристиан Диор 1905 оны энэ өдөр мэндэлжээ

Нэгдүгээр сарын 21

  1. Өнөөдөр бол жилийн 21 дахь өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -26 хэмийн хүйтэн бол шөнөдөө -32 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 12, таван шар мэнгэтэй хар бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин эмгэг ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 25.90, юань 305.40, вон 1.65 төгрөг байна.
  5. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Интернэт Маркетинг Конференс 2016 зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд интернэт болон түүнд суурилсан сошиал платформуудыг маректингдаа хэрхэн ашиглах талаар чиглэл бүрээр мэргэшсэн мэргэжилтнүүд илтгэл-сургалт тавина.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөн мэдээлэл хийнэ.
  7. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Төрөө хянах ард түмний хяналт төслийн талаар мэдээлэл хийнэ.
  8. 09.00-15.00 цагийн хооронд "Алдар" спорт хорооны зааланд ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн хүрэл, алтан медалийн төлөөх тоглолтууд, үе үеийн шилдэг волейболчдын халз тоглолт, хаалтын ажиллагаа зэрэг арга хэмжээнүүд явагдана.
  9. ЕБСургууль, их дээд сургуулийн 2-р улирлын хичээлийн амралтанд зориулсан "Экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг 10.00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр болно.
  10. “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад танилцуулах арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд 12.00 цагаас болно.
  11. Хөдөлмөрийн салбар Удирдах ажилтныхаа зөвлөлгөөнийг хийх гэж байна. Өглөө 09.00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.
  12. 09.00 цагт "Автотээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын төв, орон нутгийн удирдах ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт, семинар болно.
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол АНУ-ын Тэврэлтийн өдөр юм байна.
  14. Францын нэрт загвар зохион бүтээгч Кристиан Диор (Christian Dior) 1905 оны энэ өдөр Нормандын Гранвил хотод төржээ. Тэрээр 1948 онд үнэртэй усны компани болох "Парфам Кристиан Диор-ыг байгуулж байжээ.
  15. 2003 онд Мексикт 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж 29 хүн нас барж, 10000 гаруй хүн орон гэргүй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)