Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлнэ

Дөрөвдүгээр сарын 13

  1. Өнөөдөр бол жилийн 104 дахь өдөр бөгөөд он дуустал 267 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +11 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 7, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2025.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 312.50, вон 1.77 төгрөг байна.
  5. Монгол ньюс мэдээллийн төвд 12.00 цагаас JCI Монгол байгууллагын 25 жилийн хүрээнд зохион байгуулах "Бүсийн хөгжил-залуучуудын оролцоо чуулган"-ны мэдээллийг өгнө.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Эрхээ Хамгаалья" ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  7. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Төв аймгийн Цээл суманд алтны нөөцтэй гэдэг сургаар хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компани оршуулгын газрыг ухаж хууль бус үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй талаар сумын удирдлагууд баримттай мэдээлэл хийнэ.
  8. 09.00 цагт “Нийгмийн даатгалын системд ослын даатгалын эзлэх байр суурь” БАГА ХУРАЛ Улаанбаатар Зочид буудал, 6-р давхар “Номын Хүрээ” Өргөө танхимд эхэлнэ.
  9. Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг 11.30 цагаас БСШУЯ, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай байгуулна. 
  10. 10.00 цагаас ЭМСЯ-ны Б танхимд "СХД-ийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох суурь судалгаа" болон, "Олон нийтийн онооны картын аргыг ашиглан дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ" хийсэн тайланг танилцуулах уулзалтыг зохион байгуулах гэж байна. 
  11. 11.00 цагаас Нийслэлийн Хүүхэл гэр Бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцооны чадавхи хариуцсан мэргэжилтэн Ю.Одгэрэл "Хүүхдэд ээлтэй улаанбаатар" хөтөрбөрийн хүрээнд хийгдэж байгаа "Сэтгэлийн үндэс" төслийн талаар мэдээлэл өгнө.
  12. 14.00 цагт Төрийн ордны "Г" танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зүйл заалтын дагуу Монголын хувийн хэвшлийн СӨБ, Бага, Дунд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг хийнэ.
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1972 оны энэ өдөр Америкийн дуучин, зохиолч Aaron Lewis мэндэлжээ.
  14. 2014 онд Мехико хотын аяллын автобус осолдож, 36 гаруй хүний амийг авч оджээ.
  15. 1849 онд Унгар улс Бүгд Найрамдах засаглалтай болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)