Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Долларын ханш 2572 төгрөгт хүрлээ

Аравдугаар сарын 02-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 275 дахь өдөр бөгөөд он дуусахад 90 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 23, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2572.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.20, юань 373.00, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 17.46 цагт сар тал болно.
  2. 11.00 цагаас ICT EXPO 2018 үзэсгэлэн дээр Юнител группээс санаачлан зохион байгуулж байгаа "Хэрэглэгчийн хүсэл ба Дижитал үйлчилгээ" хэлэлцүүлэг болно.
  3. 09.00 цагт Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал Новотел зочид буудалд эхэлнэ.
  4. МХҮХ-ны үүсч хөгжсөний 40 жилийн ойн "Баярлалаа" өдөрлөг 13.30-14.30 цагийн хооронд Барилгачдын талбайн зүүн талд “MAX TOWER” 13 давхарт хурлын тамхимд болно. Өдөрлөгийн үеэр Макс группийн хамт олонд хараагүй иргэдийн уран бүтээлээс бүрдсэн урлагийн тоглолтыг толилуулж, бариа заслын үйлчилгээ болон кофе шопоор үйлчилнэ.
  5. Бараа, бүтээгдэхүүнээ гадаад улс оронд экспортлох, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой ААН, байгууллагуудын удирдлага, ажилтнуудад онол практикийн мэдлэг олгох сургалт 13.00 цагт ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд болно.
  6. “МЭДЛЭГИЙН ПОРТАЛ” төслийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн номын сангийн 203 тоотод 10.00 цагаас болно.
  7. 09.30 цагаас Blue Sky - Diamond танхимд УУХҮЯ, Монголбанк болон Bloomberg TV Mongolia телевиз хамтран “Алтны Форум”-ыг зохион байгуулна.
  8. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Итали улсад Өвөө нарын баярын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Гвиней улсад Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа аж.
  3. 1970 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, ток шоуны хөтлөгч, телевизийн продюсер Kelly Ripa мэндэлжээ.
  4. Мөн 1869 оны энэ өдөр Махатма Ганди хэмээн алдаршсан Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч Мохандас Карамчанд Ганди мэндэлж байжээ. Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд салан тусгаарлаж, тусгаар тогтносон.
  5. 1970 онд АНУ-ын Вичита их сургуулийн хөлбөмбөгийн багынхны сууж явсан хөлөг онгоц Колорадо мужид осолдож, тус онгоцонд сууж явсан 31 хүн нас барж байжээ.
  6. 1996 онд Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон "Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт"-д гарын үсэг зуржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)