Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Долларын ханш огцом өссөөр байна

Өнөөдөр гадаа -6 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

11 дүгээр сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 326 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 14, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2592.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 374.00, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 13.00 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн асуудлаар панел хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Үүнд төр, тбб, хэвлэлийн байгууллагын удирдах түвшнийхэн оролцоно.
  2. Новотел зочид буудалд 10.00цагт "Данхар төр ба Монгол Улс" хэлэлцүүлэг болно.
  3. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас хуванцар сав, гялгар уутны хэрэглээг бууруулахыг уриалсан хэвлэлийн хурал болно.
  4. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас МАХН-аас Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
  5. Монголын хүүхдийн зохиолчдын "Шидэт номын найзууд" богино өгүүллэгийн уран үгсийн чуулган 16.00 цагт Хүүхдийн төв номын санд болно. 
  6. “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг 09.00 цагаас Улаанбаатар зочид буудалд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Коста Рикад Багш нарын баярын өдөр тохиож байна.
  2. 1981 оны энэ өдөр "Зүрхэнд шингэсэн намар", "Амьдралын ээдрээ", "Миний байшин" зэрэг киногоороо хэдийнэ алдаршсан алдарт жүжигчин Song Hye-kyo мэндэлжээ.
  3. 2001 оны энэ өдөр NCT хамтлагын гишүүн Chenle(Zhong Chen Le) мэндэлжээ.
  4. Харин 2015 оны энэ өдөр БНСУ-ын 7 дахь ерөнхийлөгч, улс төрч Kim Young-sam таалал төгсчээ.
  5. 1995 онд алдарт "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино цацагджээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)