Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Долларын ханш буурч байна

Өнөөдөр гадаа -5 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 28 дахь өдөр бөгөөд он дуусахад 337 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 23, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2631.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.40, юань 388.50, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 05.11 цагт сар тал болно.
  2. 11.00 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно.
  3. ХБНГУ-ын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран "Ур чадварыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой хамтарсан шинэ төслийн албан ёсны нээлт 11.00 цагт "Туушин" зочид буудалд болно.
  4. Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн төвд 11.00 цагт Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлагдаж байгаа тухай болон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалт тогтмол төлбөргүй зохион байгуулж, БНСУ-аас аутсорсинг захиалга төсөл хэрэгжүүлж, өндөр цалинтай ажилд залуучуудыг зуучилж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2006 онд Польш улсын нийслэлд байрлах Катовисийн олон улсын үзэсгэлэнгийн танхимын нэг давхар их хэмжээний цасыг даалгүй нурж, 65 хүн амиа алдан, 170 хүн гэмтэж, бэртжээ.
  2. 1985 онд Этиоп тэргүүтэй Африкийн улсуудад үүссэн өлсгөлөнг даван туулах зорилгоор Америкийн хөгжмийн одууд хамтарч "We Are the World" хит дууг олон нийтэд цацав.
  3. 1981 онд АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган улс дотроо өсөөд байсан газрын тосны үнийг зохицуулах шийдвэр гаргаж, тодорхой хэмжээнд бууруулав. Ингэснээр 1979 оноос үүссэн эрчим хүчний салбарын хямрал арилах үндэс тавигджээ.
  4. 1965 онд Канад улсын парламент одоогийн төрийн далбааг соёрхон баталжээ.
  5. 1958 онд Данийн алдарт Лего компани одоогийн угсардаг тоглоомны загварыг гаргаж, патентжуулав.
  6. 1956 онд Рок н Роллын хаан гэгдэх Элвис Пресли анх удаагаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
  7. 1938 онд Германы автомашин жолоодогч Рудольф Карациолла Мерседес-Бенз W195 загвараар цагт 432.7 км хурдалснаар зам дээрх хурдыг шинэчлэн тогтоов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)