Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Валютын ханш бага багаар буурч байна

Өнөөдөр гадаа -21 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 07-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 341 дахь өдөр бөгөөд он дуусахад 24 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 30, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2645.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 384.50, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 15.21 цагт сар битүү болно.
  2. "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлээс зохион байгуулж буй "Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ" хэлэлцүүлэг 14.00-18.00 цагт Пума импералын өргөтгөл 2 давхрын хурлын зааланд болно.
  3. Зууны мэдээ үндэсний төвд 11.00 цагаас М.Энхболдын ЗГ-н үед бодлогоор ХЗХ-дыг дампууруулж иргэдийг хохироосон том луйврын асуудлын хохирогчид, ТББ-д, баримтаар дэлгэж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлэн,УИХ-н дарга М.Энхболдод шаардлага хүргүүлнэ.
  4. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын 20 жилийн ой, олон улсын хүний эрхийн өдрийг “Эрхээ дархлаажуулъя-Та ч эрхээ хамгаал” уриан дор энэ сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлнэ.
  5. 09.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбооноос хамтран “ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУТИЙН УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.
  6. "МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 09.30-16.30 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд зохион байгуулна. 

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. Өнөөдөр Иранд Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
    2. Мөн өнөөдөр Иргэний нисэхийн олон улсын өдөр тохиож байна.
    3. 1998 онд Канадын алдарт төгөлдөр хуурч Tony Yike Yang мэндэлжээ.
    4. 1988 онд Арменд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25.000 гаруй хүн амь насаа алдаж, 30.000 шархдаж, 500 мянган хүн гэр оронгүй болж байжээ.
    5. 2015 онд Японы сансрын хөлөг "Akatsuki" Сугар гаригийн орбитод нэвтрэн оржээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)