Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 136 дахь өдөр бөгөөд он дуусахад 229 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2648.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 384.50, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт ШУТСангийн хурлын танхимд "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх" лекц, хэлэлцүүлэг болно.
  2. Аудитын компанийн захирлуудын уулзалт хэлэлцүүлэг 14.00 цагт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд болно.
  3. "ЛГБТИ хүмүүсийн эрх ба Эрүүгийн эрх зүйн орчин" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалт 08.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд эхэлнэ. 
  4. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчинлэн хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1986 оны энэ өдөр "Өсвөрийн мэлхий нинжа", "Трансформерс" киноны од Америкийн жүжигчин Меган Фокс мэндэлжээ.
  2. Мөн 1981 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгч Рикарду Кошта мэндэлжээ.
  3. 2011 онд АНУ-ын Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төвөөс "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд "Эндевор" хөлөг сүүлийн нислэгээ үйлджээ.
  4. 2005 онд Кувейтын хаант улсад эмэгтэйчүүдийн эрхийг улс төрийн хүрээнд хангах хуулийн төслийг Үндэсний Ассемблей хэлэлцэн 35-23 харьцаагаар батлав.
  5. 1997 онд Зайр буюу одоогийн Конго улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цэргийн эргэлтийн улмаас эх орноосоо дүрвэн гарав.
  6. 1988 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабет АНУ-ын Конгресст үг хэлэв. Ингэснээр АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн анхны төрийн тэргүүн болсон юм.
  7. 1929 онд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах Академийн наадам буюу Оскарын наадам анх удаагаа зохиогджээ. Анхны наадымн шилдэг киногоор "Даль Жигүүр" кино шалгарсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)