Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Ам.долларын ханш өсчээ

Зургадугаар сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 166 дахь өдөр бөгөөд он дуусахад 199 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 2, хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2419.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 379.00, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 10.00 цагаас Blue sky-д болох "Чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол" уулзалт хэлэлцүүлэг болж байна.
  2. 10.00 цагт Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-уудын хамтран зохион байгуулж буй "Барилгын ажлын зөвшөөрөл, лиценз. Хөгжлийн чиг хандлага" олон улсын дугуй ширээний ярилцлага- уулзалт МҮХАҮТ-ийн 5-р давхрын хурлын танхимд болно.
  3. Санхүүгийн зохицуулах хороо Монголын банкуудын холбоо болон Даатгалын салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа 11.00 цагт болно.
  4. 11.30 цагаас УДЭТ -д Мэдээлэл Холбооны Сүлжээ Төрийн Өмчит ХХК-ийн "Монголын хөгжлийн сүлжээ-2021" стратеги төлөвлөгөөг танилцуулах, их багтаамжийн дамжуулах сүлжээний нээлтийн үйл ажиллагаа болно.
  5. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд “Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болно.
  6. НМХГ, НБГ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэлээс хамтран Сити их сургуулийн хурлын танхимд 09.00 цагаас ЕБС-ийн захирлуудад зориулсан "Миний хөгжил байгууллагын амжилт" сэдэвт сургалт зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Итали улсын Инженерүүдийн баярын өдөр юм байна.
  2. 1953 оны энэ өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин мэндэлжээ.
  3. 2013 онд Пакистанд автобусанд бөмбөг дэлбэрч, 25 орчим хүн амь насаа алдаж, 22 орчим хүн шархаджээ.
  4. 2014 онд Пакистан Хойд Вазирастаны босогчдын эсрэг албан ёсоор цэргүүдийг дайчилжээ.
  5. 1994 онд Израиль болон Ватикан хот дипломат харилцаа тогтоожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)