Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -18 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 14 дахь өдөр бөгөөд он дуусахад 351 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 8, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2667.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 396.30, вон 2.38 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.46 цагт сар тал болно.
  2. 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан ЭХЯ /сайд Ц.Даваасүрэн/, ЭХЗХ /дарга А. Тлейхан/ нар 10.00 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд мэдээлэл хийнэ.
  3. ННБТСХ-ноос энэ сарын 14-18-ны өдрүүдэд Цэцэрлэгийн багш нарт зориулсан "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" сэдэвт сургалт зохион байгуулна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2011 онд Арабын хавар: Тунисийн ард иргэд засаглалаа эсэргүүцэж бослого гаргасны дараа тус улсын Ерөнхийлөгч Зине Эль Абидин Бен Али эх орноосоо дүрвэж, Саудын Араб улсад ирэв.
  2. 2010 онд Йемений Засгийн газар Аль-Кайда террорист бүлэглэлийн эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдлээ.
  3. 2004 онд Гүрж улс одоогийн "таван загалмай" бүхий далбааг хэрэглэхээр баталжээ. Энэ нь тус улсын түүхэнд 500 жил мандуулсан далбааг өөрчилсөн тохиолдол болсон юм.
  4. 1973 онд Алдарт дуучин Элвис Преслигийн тоглолтыг телевизээр шууд дамжуулсан нь нэг уран бүтээлчийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болж телевизийн урлагийн түүхэнд бичигджээ.
  5. 1972 онд Данийн хаан ширээнд хатан хаан II Маргарет суув. Тус улс 1412 оноос хойш анхны хатан хаанаа өлгийдөн авсан юм.
  6. 1960 онд Австралийн нөөцийн банк буюу төв банк байгуулагджээ.
  7. 1952 онд Америкийн NBC сувгаар олон жил цацагдсан "Өнөөдөр" өглөөний мэдээллийн хөтөлбөрийг Дейв Гарровей эхлүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)