Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: “Үнэн хатамж” ТББ-аас Улсын төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 266 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 7. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
  4. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

  5. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  6. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 420.50, зарах ханш 421.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1.  09:00-17:00 цагийн хооронд  75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
  2.  11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн хатамж” ТББ-аас Улсын төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл хийнэ. 
  3. 14:00 цагт Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр.
  2. 1991 онд SHINee хамтлагын гишүүн Key (Kim Ki-Bum) мэндэлжээ.
  3. 1996 онд дуучин Lee Hi (Lee Ha-Yi) мэндэлжээ.
  4. Өнөөдөр Бисексуал хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр гэнэ.
  5. 2008 онд Финланд улсын Шинжлэх ухааны Ин сургууль дээр 22 настай тус оюутан Matti Juhani Saari гал нээж, 10 гаруй хүнийг шархдуулсныхаа дараа өөрийгөө бууджээ.
  6. 1999 онд НАСА Ангараг гаригийн тойрог замын нислэгийн аппараттай холбоо тасарсан гэдгээ мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)