Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Шинийн 15 тохиож байна

Өнөөдөр гадаа -3 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

2 дугаар сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 50 дахь өдөр бөгөөд он дуусахад 315 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 15, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2642.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 390.00, вон 2.36 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 23.54 цагт сар тэргэл болно.
  2. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт "ОРД" арт галерейд 15.00 цагт болно.
  3. 09.00 цагаас Хангарьд ордонд БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн удирдлагуудтай хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзана. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2011 онд Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийв.
  2. 2002 онд NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.
  3. 1986 онд Шри Ланкын засгийн газрын шийдвэрээр тус нутгийн зүүн хэсэгт оршин суудаг Тамилийн 80 фермерийг устгав.
  4. 1985 онд Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гарав.
  5. 1976 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Форд япон гаралтай америк иргэдийг өөр газар түр байрлуулах шийд гаргажээ.
  6. 1960 онд Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
  7. 1959 онд Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)