Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна

2 дугаар сарын 6-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 37 дахь өдөр бөгөөд он дуусахад 328 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 10, нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.10, юань 363.30, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. МҮЭСТО-нд "Цагаан сарын үзэсгэлэн" болно.
  2. Хан-Уул дүүргийн Орчлон Олон Улсын Сургууль дээр “Орчлон Нэгдсэн Үндэстний Байгууллагын” (ОНҮБ) загвар хурлыг зохион байгуулах гэж байна.
  3. Мэдээллийн технологийн үндэсний паркийн 310 тоотод 15.00 цагаас "Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ" арга хэмжээ болно.
  4. 09.00 цагт Монголын Хүүхдийн ордон Бага танхимд “Монголын ураг удам уламжлын холбоо” хамтран үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Шинэ Зеланд улс Тусгаар тогтнолоо баяраа тэмдэглэж байна.
  2. 1962 оны энэ өдөр Guns N' Roses хамтлагийн дуучин Аксл Рөүз мэндэлжээ.
  3. 1880 оны энэ өдөр сүмогийн 25 дахь ёкозүна II Нишиноүми Кажиро мэндэлж байжээ.
  4. 1918 онд Англи эмэгтэйчүүд 30 нас хүрээд сонгуульд санал өгөх эрхтэй болжээ.
  5. 1951 онд Канадын арми Солонгосын дайнд хүч түрэн орж иржээ.
  6. 2016 онд Тайваны зүүн хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдөлж, 38 хүн амь насаа алдаж, 530 гаруй хүн бэртэж гэмтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)