Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан нээлтээ хийнэ

Наймдугаар сарын 08-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 220 дахь өдөр бөгөөд он дуусахад 147 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.40, юань 361.00, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн олон нийтэд гаргаж буй нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслол 09.40 цагт эхэлнэ.
  2. 11.00 цагаас Өлзийт хорооллын ойролцоо байрлах "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан"-гийн нээлт болно
  3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар Японы Шизуока мужийн Яйзү хоттой Токио-2020 олимп хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Яйзү хотын дарга Накано Хиромичи албаны хүмүүсийн хамтаар манай улсад айлчилж байна.
  4. Яйзү хотын дарга Накано Хиромичи 09.00 цагт пара хөнгөн атлетик, софт теннисний холбооны төлөөллүүдтэй уулзаж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
  5. 15.00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд Солонгос болон Монгол зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.
  6. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран 2018 оны 08-р сарын 10-12 ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах “Нүүдэлчин Монгол” наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд өгөх хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын Хурлын танхимд зохион байгуулна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Аавуудын баярын өдөр тохиож байна.
  2. Шведэд Хатан хааны өдөр тохиож буй аж.
  3. 2015 онд Техаст David Ray Conley гэгч эр хуучин эхнэрийнхээ гэрт дайран орж, тус гэрийн найман хүнийг буудан хороожээ. Тэр дунд өөрийнх нь 13 настай төрсөн хүү ч байсан байна. 
  4. 1993 онд Гуам аралд 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, арлыг бүхэлд нь доргион 250 сая ам.долларын хохирол учруулжээ. Энэ үеэр 71 хүн амь насаа алдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)