Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурал хуралдана

Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

7 дугаар сарын 01-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 182 дахь өдөр бөгөөд он дуусахад 183 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. Бага зэргийн бороо орно.
  3. Билгийн тооллын 11. Буд гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2832.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 401.50, вон 2.35 төгрөг байна.

      Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

      1. 10.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭЕШ, хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар болон зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлнэ. Утас: 99094993, 91989890
      2. 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурал хуралдана.
      3. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
      4. 12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлнэ.
      5. 15.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

          Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

          1. 1997 онд 155 жил Их Британийн мэдэлд байсан Хонконг эргээд Хятадын бүрэлдэхүүн хэсэг болжээ.
          2. 1978 онд Австралийн Умард бүс нутаг өөртөө засах эрхтэй болжээ.
          3. 1969 онд Данид дэлхий анх удаа порно бүтээгдэхүүн зарахыг зөвшөөрчээ.
          4. 1911 онд Польшийн биохимич Казимир Функ эрүүлжүүлэх дэглэмийн үед хэрэглэх зарим химийн бэлдмэлүүдийн тухай илтгэлдээ “аминдэм” (витамин) гэдэг үгийг хэрэглэжээ.
          5. 1904 онд Сент-Луист III Олимпын наадам эхэлжээ.


            Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

            Сэтгэгдэл бичих (0)