Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Номин, И-март дэлгүүрүүд иргэдэд өндөр үнэтэй бүтээгдэхүүн "тулгаж" байгаа талаар мэдээлэл хийнэ

5 дугаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 149 дахь өдөр бөгөөд он дуусахад 216 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 30 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 16, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2411.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.50, юань 376.50, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 12.00 цагт “Монгол ньюс”-ийн Хэвлэл мэдээллийн төвд гоцлол бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолт “Корпорэйт конвеншн сентер”-т ямархуу чиг хандлага, өнгө төрхтэй болох талаар зохион байгуулагч, шилдэг уран бүтээлчдийг дэмжигч “Виртүс” академи болон ивээн тэтгэгч Швейцарийн хөгжлийн агентлагаас мэдээлэл хийнэ.
  2. Туушин зочид буудлын Соёмбо танхимд 09.00 цагаас Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд "ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖИЛ, САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН НИЙГМИЙН АСУУДАЛ" сэдэвт үндэсний зөвлөгөөн болно.
  3. Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг эх орондоо анх удаа олон улсын балетын тэмцээн зохион байгуулах талаар Дуурийн театрт 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
  4. "Ургамал оршихуйд амьдрал оршино" онол практикийн хурал 10.00 цагаас Зайсан дахь "Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв"-д болно.
  5. 11.00 ЦАГТ Үндэсний номын сангийн танхимд Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, Дорно славяны хамгийн анхны хэвлэлийг үндэслэгч Франциск Лукич Скоринагийн бүтээлийн цоморлиг 21 боть номыг Монгол Улсын Үндэсний номын санд гардуулан өгөх ажиллагаа болно.
  6. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны хавдартай болсон 22 настай залууд туслахаар сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран “Нэг амь-нэг сэтгэл” аяныг эхлүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  7. 10.00 цаг Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоот танхимд Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн судалгааны байгууллагаар хийлгэсэн банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх иргэдийн итгэл, хүлээлтийн судалгааг танилцуулна.
  8. 11.00 цагт МХҮХ-н дээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, "Хан-Уул хөгжил" сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн 100 бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Никарагуа улсад Ээж нарын баяр тохиож байна.
  2. Сүмогийн 37 дахь ёкозүна Акиноүми Сэцүо 1914 оны энэ өдөр мэндэлж байжээ.
  3. Мөн 1990 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Girls Generation хамтлагийн дуучин, жүжигчин Im Yoona мэндэлжээ.
  4. Харин Японы сүмоч Таканохана Кэнши 2005 оны энэ өдөр нас барсан байна.
  5. 2013 онд Нигер улс ижил хүйстний гэрлэлтийг хориглох тухай хууль баталжээ.
  6. 2005 онд Америкийн сурагч Natalee Holloway Аруба руу ахлах сургуулийнхаа төгсөлтийн аялалд явж байгаад гэнэт ор сураггүй алга болж, олон нийт шуугиж байжээ.
  7. 1998 онд Хойд Афганистанд 6.6 баллын хүчтэй газар хөдөлж, 5000 орчим хүний амийг авч оджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)